info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум

Сувилагчдын баярын өдөр болж өнгөрлөө.


Image

2019 -05-12-нд Олон улсын сувилагч нарын баярын өдөр болж өнгөрлөө.  Олон Улсын Сувилагч нарын баярыг  угтан  сумын ЭМТ- өөс  2019 оны 04-29-нд иргэдэд эрүүл амьдрах, зөв дадал хэвшил эзэмшүүлэх зорилгоор "Хуванцар савнаас татгалъя " өдөрлөг амжилттай зохион байгуулсан. Өдөрлөгийн үйл ажиллагаанд  ЗДТГ, Эрүүл мэндийн төв,  Ирээдүй цэцэрлэг, Тогоочдын холбоо, Ахмадын холбоо,багуудын иргэд идэвхитэй оролцсон байна. 

Энэ өдөрлөгийн үеэр “Сайхан сэтгэл” аяныг зорилтот бүлгийн иргэдэд зохион байгуулсан.

ЭМТ-ийн хамт олон  зорилтот бүлгийн болон өндөр настан 20 өрхөд 20 ширхэг төмөр шанага , Ирээдүй цэцэрлэгийн хамт олон 10 өрхөд шанага, даавуун тор, ЗДТГ-ын хамт олон 10 өрхөд шанага,даавуун тор, Тогооч нарын холбоо 2 өрхөд шанага авч өгч бусдынхаа эрүүл мэндэд хувь нэмэр оруулан ААН ,албан байгууллагуудыг уриалсан.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх