info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ


Image

DOC Татаж авах

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралт

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

             1.1.Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

                   1.2.Мэргэжлийн зэрэг нь их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, сургалтын менежер, арга зүйч, захирал /цаашид “багш, ажилтан” гэх/-д хамаарна.

                  1.3.Мэргэжлийн зэрэг нь ᠎сургалтын байгууллагын багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнд хүрсний баталгаа, мэргэжил,ур чадварын өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

                   1.4.Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.4-т заасан мэргэжлийн зэргийг багш, ажилтандолгоно.

                1.5.Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

               1.6.“Мэргэжлийн зэрэг олгох, хасах” гэдэгт мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах, бууруулах, хасах үйл ажиллагаагойлгоно.

         1.7.“Мэргэжлийн зэрэг бататгах” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өмнө олгосон зэргийн шалгуурыг давтан хангаж буйг баталгаажуулахыг ойлгоно.

                1.8.Багш, ажилтанд мэргэжлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй.

                1.9.Энэ журмын 2.1-д заасан шалгуурыг бүрэн хангасан багш, ажилтанд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн хугацаанаас нь өмнө мэргэжлийн зэрэг олгож болно.

            1.10.“Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг сургалтын байгууллага, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.

 

Хоёр. Мэргэжлийн зэрэг олгох шалгуур

2.1.Мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална:

2.1.1. Сурлагын амжилт;

2.1.2. Мэргэжил, арга зүйн ур чадвар;

2.1.3. Суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж;

2.1.4. Өөрийгөө хөгжүүлсэн байдал.          

2.2. Багш, ажилтны албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур дор дурдсан байдлаар ялгаатай байна.

2.2.1. Багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:

 

Шалгуур

Заах аргач багш

Тэргүүлэх багш

Зөвлөх багш

Сурлагын амжилт

Ерөнхий боловсролын сургуулийн багш

Суралцагчдын сурлагын амжилт сургуулийн дунджаас доошгүй байх

Суралцагчдын сурлагын амжилт аймаг, дүүргийн дунджаас доошгүй  байх

Суралцагчдын сурлагын амжилт улсын  дунджаас доошгүй  байх

Ерөнхий боловсролын тусгай сургууль, Насан туршийн боловсролын байгууллагын багш

Суралцагчдын сурлагын амжилт 5 хувиас дээш ахисан байх

Суралцагчдын сурлагын амжилт 10 хувиас дээш ахисан байх

Суралцагчдын сурлагын амжилт 20 хувиас дээш ахисан байх

Мэргэжил, арга зүйн ур чадвар

 

Мэргэжил, арга зүйн ур чадварын талаар багш нараас эерэг үнэлгээ авсан байх

 

Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах арга зүйг эзэмшсэн байх

Тухайн сургууль, сум,  дүүргийн түвшинд:

 

  • багш нарт мэргэжил, арга зүйн сургалт 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх
  • Сургалтын чанар, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологи эзэмшсэн байх
  • Шинээр төгссөн 1-2 багшийг дагалдуулан сургаж,туршлагажуулсан байх

 

Аймаг, нийслэлийн түвшинд:

 

  • багш нарт мэргэжил, арга зүйн сургалт 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх
  • Сургалтын чанар, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа түгээсэн байх
  • Дагалдуулан сургасан  3-аас дээш багшийн ажлын амжилт ахисан байх

Суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж

  • Ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол суралцагч, эцэг эх, асран хамгаалагчаас гараагүй байх
  • Зохион байгуулсан хичээл, сургалт, бусад үйл ажиллагааны үед эрсдэлт нөхцөл байдал, осол гэмтэл, зөрчил үүсээгүй байх
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт

2.2.2. Сургалтын менежер/арга зүйч багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:

Шалгуур

Заах аргач багш

Тэргүүлэх багш

Зөвлөх багш

Сурлагын амжилт

Сургалтын менежер/ арга зүйчийн албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна.

Хариуцсан хэсгийн  суралцагчдын сурлагын амжилт аймаг, дүүргийн дунджаас доошгүй байх

Хариуцсан хэсгийн  суралцагчдын сурлагын амжилт улсын дунджаас доошгүй байх

Мэргэжил, арга зүйн мэдлэг, ур чадвар

Ажлын байранд багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт

Сүүлийн 2 жилд сум, дүүргийн багш нарт 3-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх 

Сүүлийн 2 жилд аймаг, нийслэлийн багш нарт 5-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх 

Дагалдуулан сургасан  1-2 сургалтын менежер/арга зүйчийн ажлын амжилт ахисан байх

Дагалдуулан сургасан  3-аас дээш сургалтын менежер/арга зүйчийн ажлын амжилт ахисан байх

Анги дэвших, улсын шалгалт болон чанарын үнэлгээний үр дүнг аймаг, улсын дундажтай харьцуулан дүн шинжилгээ хийж, сурлагын амжилтад ахиц гаргах, багшийг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган үр дүнг жил бүр тооцон ажилласан байх

Хариуцсан хэсгийн нийт багш нарын дотор мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь аймаг, дүүргийн дундажаас доошгүй байх 

Суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж

  • Ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол багш, эцэг, эх, асран хамгаалагчаас гараагүй байх
  • Сургуулийн нийт багш нарын сэтгэл ханамжийн үнэлгээ 90-ээс дээш хувьтай  байх
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт

 

2.2.3. Сургалтын байгууллагын захирал багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:

 

Шалгуур

Заах аргач багш

Тэргүүлэх багш

Зөвлөх багш

Сурлагын амжилт

Сургалтын байгуул-лагын захирлын албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна.

Сургуулийн сурлагын амжилт аймаг, дүүргийн дунджаас доошгүй байх

Сургуулийн сурлагын амжилт улсын дунджаас доошгүй  байх

Удирдан зохион байгуулах  чадвар

Сургуулийн үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийж, сургууль хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны     төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үр дүнг жил бүр тооцон ажилласан байх

Сүүлийн 2 жилд 2-оос доошгүйсургуульд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх 

Сүүлийн 2 жилд 5-аас доошгүйсургуульд зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх 

Дагалдуулан сургасан  1-2 захирлын ажлын амжилт ахисан байх

Дагалдуулан сургасан  3-аас дээш захирлын ажлын амжилт ахисан байх

Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр санал, санаачилга гарган ажилласан байх

Сургалтын байгууллагын орчинд багш, ажилтан, суралцагч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн

Суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж

  • Ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоотой гомдол багш, эцэг, эх, асран хамгаалагчаас гараагүй байх
  • Сургалтын байгууллагын хамт олон, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн сэтгэл ханамжийн үнэлгээ 90-ээс дээш хувьтай байх
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

Өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт

 

Гурав. Мэргэжлийн зэрэг олгох, хасах

үйл ажиллагааны зохион байгуулалт

              3.1.Мэргэжлийн зэрэг олгох санал, хүсэлтийг багш, заах аргын нэгдэл эсхүл сургалтын байгуулагын удирдлага гаргаж болно.

              3.2.Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сард сургалтын байгууллагын захиргаанд гаргах бөгөөд хүсэлт гаргагч дараах материалыг бүрдүүлнэ:

                          3.2.1.мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл;

                          3.2.2.мэргэжлийн зэрэгтэй тохиолдолд үнэмлэхийн хуулбар;

                    3.2.3.энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан шалгуур хангасныг нотлох материал.

           3.3.Хүсэлт гаргасан багш нь заах аргын нэгдлийн, сургалтын менежер/арга зүйч, захирал нь багш нарын зөвлөлийн хуралд тус тус тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуур хангасан /нотлох баримт/ талаар танилцуулга хийнэ.

                   3.4.Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багшийн бүрдүүлсэн материалыг заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.

                   3.5.Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулна. Хуралд нийт багшийн 90-ээс доошгүй хувь нь оролцож, тэдний 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцно.

                   3.6.Багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулж, багш, сургалтын менежер/арга зүйч багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгоно.

                  3.7.Мэргэжлийн зэрэг олгосон тухай захирлын тушаалыг нээлттэй мэдээлж, шийдвэрийн хуулбарыг тухайн багш, ажилтанд заавал өгнө.

             3.8.Сургалтын байгууллагын захиралд мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэр гаргахад тухайн сургалтын байгууллагын багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “аймаг, нийслэлийн боловсролын газар” гэх/-ын санал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэнэ.

                   3.9.“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны  нэрсийн жагсаалт, энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан шалгуурыг  хангасныг нотлох материал, багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг сургалтын байгууллага жил бүрийн 5 дугаар сарын эхний хагаст аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ.

                   3.10.“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны материалыг магадлан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар томилон ажиллуулна.

                   3.10.1.Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг ажлын байранд нь очиж магадлан шалгаж болно.

                   3.10.2.Ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсролын газрын арга зүйн зөвлөлийн хуралд танилцуулна.

            3.10.3.Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны материал, ажлын хэсгийн дүгнэлт, арга зүйн зөвлөлийн хурлын шийдвэрийг жил бүрийн 6 дугаар сарын эхний хагаст багтаан багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллагад хүргүүлнэ. 

                   3.11.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн нэр дэвшигчийн материалыг магадлан шалгаж, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сард хүргүүлнэ.

           3.12.Энэ журмын 3.11-д заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох эсэх шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. 

               3.13.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрт үндэслэн багш, ажилтанд “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно.

                  3.13.1.“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийн загвар батлах, хэвлүүлэх, олгох, маягт (Хавсралт 1)-ын дагуу мэдээллийн сан үүсгэх асуудлыг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага хариуцна. 

Дөрөв. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл


                  4.1.Мэргэжлийн зэрэг шинээр олгосон багш, ажилтанд нэмэгдлийг дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгоно.

                     4.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар, сургалтын байгууллага нь мэргэжлийн зэргийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгана.

Тав. Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа,

мэргэжлийн зэргийг хасах

                     5.1.Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна.

                     5.2.Багш, ажилтан нь сургалтын менежер/арга зүйч, захирлын албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд тэдний мэргэжлийн зэрэг энэ журмын 5.1-д заасан хугацаанд хүчинтэй үйлчилнэ.

                     5.3.Багш, ажилтанд олгосон мэргэжлийн зэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

                   5.4.Багш, ажилтан нь “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг нэг удаа бататгаж болох бөгөөд зэргээ ахиулаагүй тохиолдолд “Заах аргач багш” зэрэг нь хүчингүй болно.

                   5.5. “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг хоёр удаа бататгасны дараа энэ журмын 5.6-д заасан зөрчил гаргаагүй тохиолдолд зэргийг дахин бататгахгүйгээр хүчинтэй байна.

                   5.6.Мэргэжлийн зэрэг олгосон байгууллага дараах тохиолдолд багш, ажилтны мэргэжлийн зэргийг бууруулах эсхүл хасна:

                   5.6.1.3-аас дээш удаа ажлын үнэлгээ нь 70-аас доош хувьтай үнэлэгдсэн;

                   5.6.2.багш, ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн;

                   5.6.3.тухайн мэргэжлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон;

                   5.6.4.хүүхдийн эрхэд халдсан.

                   5.7.Хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж,  эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална. Бусад тохиолдолд мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн бол мэргэжлийн зэргийг хасна.

                   5.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг багш, ажилтны мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцно.

                   5.9.Багш, ажилтан нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын газарт албан тушаал дэвшин ажиллах хугацаанд тухайн багш, ажилтны мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана.

 

Зургаа. Бусад

            6.1.Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд энэхүү журмын 1.5-д заасан зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгосон, шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.3, 12.4-т заасан зөвлөлд багш, ажилтан нь гомдол гаргаж болно.

            6.2. Багш, ажилтан гомдол гаргахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-д заасныг баримтална.

6.3. Багш, ажилтны гомдлыг энэ журмын 6.2-т заасан журмын 3  дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

6.4. Сургалтын байгууллага мэргэжлийн зэрэг олгосон багш, ажилтны мэдээллийг маягт (Хавсралт 1)-ын дагуу бүртгэж, боловсролын салбарын мэдээллийн системд оруулна. 

6.5. Энэхүү журмын 3.2-т заасан материал, багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох санал дүгнэлт, шийдвэрийг сургалтын байгууллага, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага тус тус архивын нэгж үүсгэн архивт шилжүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх