info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, ТУСЛАХ БАГ


Image

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, ТУСЛАХ БАГШ,
АЛБАН ХААГЧИД УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг зүйл

1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохтой холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэ журмын 1.1-д заасан албан хаагч гэдэгт сургалтын байгууллагын үндсэн орон тооны, төсвөөс цалинждаг ажилтан хамаарна.

Хоёр. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн
урамшуулал олгох

2.1. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, байгууллагын орчин, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, албан хаагчдад олгоно.


2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшийн сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим сан бүрдүүлэх, уралдаан тэмцээнд хүүхдүүдийг бэлтгэх, жижүүр багшаар ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай харилцах зэрэг ажлыг,  ерөнхий боловсролын сургуулийн багшийн дэвтэр засах, давтлага өгөх, шалгалт, шүүлэг авах, сургалтын арга зүй, технологи, инновацийг хөгжүүлэх, цахим болон интерактив, нээлттэй контент, хэрэглэгдэхүүн боловсруулах, сурагчдын цахим сан бүрдүүлэх, секц дугуйлан хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэх, жижүүр багшаар ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай харилцах зэрэг ажлыг тус тус үнэлж, улирлын ажлын үр дүнг харгалзан мөнгөн урамшууллын сарын хэмжээг 5 хувиар нэмэгдүүлж, үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг сар бүр тооцож улирал бүр олгоно.

2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож улирал бүр олгоно.

2.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 5 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож улирал бүр олгоно.


2.5. Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана.


2.6. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.

 

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх