info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000

Олон улсын ахмадын өдөр


Image

Энэ жилийн Ахмадын баяр өнөр өтгөн,өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.Нийт 250 гаруй ахмад настан оролцлоо.Баярын хөтөлбөрийн дагуу нээлт,үзэсгэлэн худалдаа,баярын концерт,дурсгалын зураг татуулах,үдийн зоог,урлаг спортын уралдаан тэмцээн,хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.Төр төсвийн байгууллагууд болон аж ахуй нэгж,иргэдээс Ахмадын санд  9.8 сая төгрөг төвлөрүүллээ.Нээлтийн үеэр сумын засаг дарга Б.Бат-эрдэнэ сум оронд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл хийж ахмадуудын санал бодлыг сонслоо.Олон ахмад настан шагнагдсанаас Б.Дашийсүрэн "Аймгийн тэргүүний ажилтан"-аар,Д.Ганболд "Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан"-аар,Б.Баярсайхан "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч"цол тэмдэгээр,ЭМСЯ-ны шагналаар  С.Ширчмаа,Г.Түмэндэмбэрэл нар тус тус шагнагдлаа, Мөн 8 ахмад настанд Сансар ТАА-н ойн энгэрийн тэмдэг,дурсгалын зүйл гардуулсан.Малчин Д.Цогтгэрэл массажны аппарат хэрэгсэл,М.Баярбат 500.0 мян төгрөг дурсгалын зүйл,Ц.Хасарвааны гэр бүл теннесний ширээг Ахмадын холбоонд хандивлаж,Сод хан трейвэл ХХК 10 ахмад настанд 500ш банш,Талын хайрханы хишиг ХХК 5 ахмад настанд тус бүр 10кг хүнсний ногоо,иргэн Ж.Ариунчимэг 2 ахмад настанд дурсгалын зүйл өглөө.Замын үйлчилгээний төвийн 15 гуанз цайны газар ахмадуудаа үнэгүй хооллож хүндэтгэл үзүүлсэн.З.Цэцэнбилэг эрхлэгчтэй "Ирээдүй"цэцэрлэгийн хамт олон "Ахмадад ээлтэй байгууллага"-аар шалгарч өргөмжлөл гардан авлаа.Шинээр ахмад настны эгнээнд орж байгаа 23 ахмад настанд дурсгалын зүйл гардуулж баяр хүргэлээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (1)

twillakly thoxh

free casino http://onlinecasinouse.com/# - real money casino slots online casino bonus codes http://onlinecasinouse.com/#

Сэтгэгдэл үлдээх