info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа.


Image

Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулгаар ахлуулсан ХХААГазрын ахлах мэргэжилтэн Ц.Бямбацогт,ГХБХБГазрын мэргэжилтэн М.Одбаяр нарын бүрэлдхүүнтэй өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах аймгийн ажлын хэсэг тус суманд ажиллалаа. Аулын хэсэг хөдөөгийн 2 багийн малчин өрхүүдээр орж малчидтай уулзан өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар тэдний санал бодлыг сонслоо. Газар тариалан эрхэлж буй аж ахуй нэгжүүдээр орж ургац хураалтын байдалтай газар дээр нь танилцсан. Чацарганы талбайгаар явж ургалтын явцыг үзлээ. Бүх төр,төсвийн байгууллага болон аж ахуй нэгжийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн 2019 онд хийгдсэн болон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил Төв цэвэрлэх байгууламж,авто зогсоол,сургуулийн дотуур байр,мах боловсруулах үйлдвэр,үерийн усны далан,замын цагдаагийн нэвтрэх байр ,үтрэмийн барилгын ажлын явцтай танилцсан бөгөөд дараах асуудалд анхааралаа хандуулж ажиллахыг сумын удирдлагуудад үүрэг болголоо.

1.Ургац хураалт,хадлан тэжээл бэлтгэлийн мэдээг бүрэн гүйцэд авч нэгтгэх

2.Сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийг нэмэгдүүлэх

3. Дулааны төвийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлж 30-аас доошгүй хоногийн нөөцтэй болох

4. Ургац хураалтын ажлыг эрчимжүүлж тариалан эрхлэгчдийг дэмжиж ажиллах

5. Гаднаас ирэх отор нүүдлийг хязгаарлах тал дээр онцгой анхаарах

 

 

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх