info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000

БЭЛЧЭЭРИЙН ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ БАЙГАЛЬД ХАЛГҮЙ АРГААР ТЭМЦЭХ АЖИЛ 2019.10.25 ААС ЭХЛЭН ХИЙГДЭНЭ.


Image

Мэргэчдийн хамгийн хөнөөлтэй нь үлийн цагаан оготно бөгөөд бэлчээр сүйтгэгч гол дайсан юм. Монгол  улс 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 гаруй сая га талбайд нь үлийн цагаан оготно тархсан . Аймгаар нь авч үзвэл 16 аймгийн 200 суманд үүрлэчихсэн өсөж үржиж байна. Хамгийн аюултай нь үлийн цагаан оготно өвсний үндсийг иддэг учраас дахин ургах боломжгүй болдог. Богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийг сонгон нутаглаж, өвс ургамал сахлаг шигүү газраас дайждаг. Булган аймгийн хэмжээнд Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Хишигөндөр, Сайхан зэрэг урд бүсийн сумд бол үлийн цагаан оготны гол голомт байдаг. Рашаант сум газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа бага нутаг дэвсгэртэй суманд тооцогддог. Сумын газар нутгийн 70 гаруй хувь нь үлийн цагаан оготнод талхлагдаж байна.

Тэмцэх арга технологи:

 Нутгийнхан нүхэнд нь ус хиих, бортого буюу урхи тавих, оготно барьж идэх шувууны суулт хийх зэрэг аргаар тэмцэж нягтаршлыг бууруулж  байгаач  үлийн цагаан оготны тархалт нэмэгдсээр байна.

 Цашид  бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх, ашиглалтын менежментийг сайжруулах, ашиглагдахгүй байгаа алсын бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үлийн цагаан оготныг хэт олшруулахгүй байх тал дээр малчдын оролцоог нэмэгдүүлэх, энгийн механик, биологийн аргаар тэмцэх аргыг тэдэнд зааж сургах зэрэг ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм. Үлийн цагаан оготны хөнөөлийг арилгах чиглэлээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулж, хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх зэрэг бодлого баримтлан ажиллана.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх