
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО
Энэхүү үйл ажиллагаанд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй сумын ЕБС-ийн 16 сурагч оролцлоо. “Иргэний андгай өргөх ёслол”-д ИТХ-ын дарга Б.Төмөрдорж, ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, байгууллагын дарга эрхлэгч нар, ЗДТГ-ын албан хаагчид нар оролцож 16 нас хүрч иргэний андгай өргөсөн сурагчдад батламж гардуулав. “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийнхээ и тгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж их соёл зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их засаг хууль ёсыг чандлан сахиж үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөлөө.
Эх орны иргэн болсон хүүхдүүддээ баяр хүргэж, үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй Иргэн болохыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Хайлт
Видео
Мэдээ, мэдээлэл
-
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцлагатай ажилтны хурал боллоо.
-
Рашаант сумын өсвөрийн жудочид Алтан медаль 4, Мөнгөн медаль 1, Хүрэл медаль 5 хүртлээ.
-
Аймгийн аваргууд шагналаа гардан авлаа.
-
Рашаант сумын төсвийн орлогын гүйцэтгэлийн 2022 оны 12 дугаар сарын мэдээ
-
2022оны ОНХС-ийн 10.0 сая төгрөгөөс Соёлын төвд тоног төхөөрөмж худалдан авлаа.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2021-11-27-ний өдрөөс хойш.
- 5 Онлайн
- 43 Өнөөдөр
- 707 Өчигдөр
- 1764 Долоо хоногт
- 24087 Сүүлийн сард
- 213595 Нийт хандалт
Сэтгэгдэл үлдээх