
Жил бүрийн “Цагаан сар”-ын баярыг угтан ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр 2022 оны 01 сарын 19-ний өдөр хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Г.Буманбаяр, ХХААГ-ын МАА-н албаны дарга Б.Жавзандолгор, АИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Амгалан, сумын удирдлагууд мөн “Баян талын буудай” ХХК, “Баян ивээх” ХХК, “Оньс-Үүд” ХХК, “Ти эн эс ти” ХХК, байгууллагын дарга эрхлэгч нар оролцлоо. Булган аймгийн Хөгжим бүжгийн театрын дуучид, соёлын төвийн хамт олон ая дууны мэнд хүргэлээ. Сар шинийн баярыг угтан телевизийн бичлэг хийгдлээ.
Сар шинийн босгон дээр “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Хөгнө хан 1-р багийн малчин Б.Отгонбаяр, Аргал хайрхан 4-р багийн малчин Л.Зангит, " АЙМГИЙН ШИЛДЭГ" - Аж ахуйн нэгжээр Н.Цэдэндаш захиралтай "МАЛ ТАВАН ЭРДЭНЭ" ХХК, “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Хар чулуут 2-р багийн тариаланч Лувсандоржийн Маналжав, “Баян талын буудай” ХХК-ны тариаланч Д.Сэрээнэндорил, “Ти эн эс эн ти” ХХК-ны тариаланч П.Ган-Очир тодорлоо. ХАА-н салбарт олон жил амжилттай ажиллаж хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан аваргуудын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг гардуулан өгч, баяр хүргэв.
“”ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ”
Равдан овогтой Үүрцайх
“АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЗДТГ-ын дарга Б.Гончиг
Газрын даамал П.Мягмарсүрэн
Энэ үеэр “ЦАГААН САР” үзэсгэлэн зохион байгуулагдаж үндэсний хувцас, модон эдлэл, хоол хүнс, БУМ кашмер, сур эдлэл, арьс ширэн эдлэлээр оролцлоо .
2021 оны жилийн эцсийн мал тооллогоор:
Хамгийн их ТЭМЭЭ тоолуулсан малчин Ш.Даваажав
Хамгийн их АДУУ тоолуулсан малчин П.Мандах
Хамгийн их ҮХЭР тоолуулсан малчин Х.Мөнхбат
Хамгийн их ХОНЬ тоолуулсан малчин Ч.Гавьяа
Хамгийн их ЯМАА тоолуулсан малчин Г.Баатарсүрэн нарт дурсгалын зүйл гардууллаа.
Хүрэлцэн ирсэн ахмадуудад гарын бэлэг гардуулж урт нас, удаан жаргахыг хүсэн мөн шагнал авсан шилдэгүүддээ ажлын өндөр амжилтыг хүсэж Монгол түмний уламжлалт баяр Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.
Сэтгэгдэл (0)
Хайлт
Видео
Мэдээ, мэдээлэл
-
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцлагатай ажилтны хурал боллоо.
-
Рашаант сумын өсвөрийн жудочид Алтан медаль 4, Мөнгөн медаль 1, Хүрэл медаль 5 хүртлээ.
-
Аймгийн аваргууд шагналаа гардан авлаа.
-
Рашаант сумын төсвийн орлогын гүйцэтгэлийн 2022 оны 12 дугаар сарын мэдээ
-
2022оны ОНХС-ийн 10.0 сая төгрөгөөс Соёлын төвд тоног төхөөрөмж худалдан авлаа.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2021-11-27-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 34 Өнөөдөр
- 66 Өчигдөр
- 175 Долоо хоногт
- 2289 Сүүлийн сард
- 156328 Нийт хандалт
Сэтгэгдэл үлдээх