2021-11-12 - 638
Сургуулийн өмнөх боловсролын “Математик” чиглэлийн арга зүйн хэлэлцүүлэгийн 3-р шат амжилттай боллоо
Хэлэлцүүлгийг Булган сумын 4-р цэцэрлэгийг түшиглэн багш нарын заах аргын нэгдлийн хамт олон зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг журмын дагуу мөрдөж зохион байгууллаа.
Математик чиглэлийн хэлэлцүүлэгт:
1. Урантогоо бүсээс - Хутаг-Өндөр сумын улсын тэргүүний “Гацуурхан” цэцэрлэгийн багш Л.Гэрэлцэцэг
2. Сэлэнгэ бүсээс – Хангал сумын “Янзага” цэцэрлэгийн багш Б.Буяннэмэх
3. Урантогоо бүсээс - Орхон сумын “Өсөх-Ирээдүй” цэцэрлэгийн багш Н.Батчимэг
4. Чинтолгой бүсээс - Рашаант сумын “Ирээдүй” цэцэрлэгийн багш Ө.Наранжаргал
5. Булган хан бүсээс - Булган сумын улсын тэргүүний 2-р цэцэрлэгийн багш Т.Ганбаяр нарын 6 багшийн арга зүйгээр хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага судалж, сургалт, үйл ажиллагаагаа багш тус бүр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг хийснээр:
* Багш нар харилцан туршлага солилцоно.
* Тухайн арга зүйн чиглэлээ сэргээн санана.
* Шинэ арга зүйг мэдэж авна.
* Алдаа дутагдал, буруу ташуу зүйлээ мэдэж авна
* Багш өөрийн мэргэжил чиглэлээрээ хөгжихөд дэм болно.
* Тухайн чиглэлийн үндсэн арга, хэлбэр, агуулгыг хүүхдэд чадвар болгох багш ур чадвараа сайжруулахад тус дэм болно.
СӨБ-ын математик чиглэлийн сургалтаар хамгийн шилдэг, ололттой, шинжлэх ухаанч байдал, багшийн ур чадварыг чадварлагаар гаргаж, зорилго, зорилтоо хангасан сургалт үйл ажиллагаа нь: Урантогоо бүсээс оролцсон Хутаг-Өндөр сумын улсын тэргүүний “Гацуурхан” цэцэрлэгийн багш Л.Гэрэлцэцэг байлаа.
Багш нартаа ур чадварын улам их амжилтыг хүсье.
Боловсролын газрын мэргэжилтэн Н.Мөнхтуяа
Дэлгэрэнгүй