info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум

Байгалийн үзэсгэлэн газрууд


           Манай нутгийн баруун хэсгийг дайран гарах Их монгол элс, домогт элсэн тасархай сумын хойд хэсэгт зээглэн орших үзэсгэлэнт Хөгнө-хан уул, 17-р зууны үеийн сүм хийдийн туурь түрэгийн үеийн хүн чулуу, хадагт хошуу зэрэг түүх соёлын дурсгалт газрууд нь гадаад дотоодын аялагч жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм.

 Хөгнө хан уул

Хөгнө хан ууланд Өвгөн хийд, Залуу хийд, Мойлтын амны талд Сэнжит цохионы хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн зүүн талд боржин чулууны 2 хөшөө, Ар булгийн хүн чулуу, Аман хадны буюу Маанийн хадны маанийн үсэг, Устын ам, Ташуугийн өвөлжөө, Хийдийн давааны ар тал, Баялагийн ам зэрэг газруудад олон тооны булш байдаг нь эрт эдүүгээгийн түүх, байгалийн давтагдашгүй өвөрмөц ландшафт бүхий газрууд байдаг.

Элсэн тасархай

Элсэн тасрахай нь Тарнын голын зүүн талаар урагш 80 км урт үргэлжилсэн байдаг. Их монгол элс, Тарнын элсэн тарамцаг нь Монгол орны хойд хэсгийн элсний 53,8 хувийг эзэлдэг. Уг элсэн тарамцагт мойл, тэхийн шээг зэрэг жимс ургахаас гадна манхан элсний зай завсраар хайлас бургасан төглүүд байдаг.

 

Хадагт хошуу

Хөгнө хан уулын өвөр талд баруун ургаш сунаж тогтсон борж ин чулуун хаднаас бүрдсэн, хадны завсраар буйлс, гандигар зэрэг ховор ургамал ургадаг хадан хошуу байдаг. Хадагт хошуу нь хадган цэнхэр дээлтэй залуу эмэгтэй дүртэй лус савдагтай тул эмэгтэй хүн, хүүхдэд ээлтэй бөгөөд сүсэглэж мөргөсөн хүний хүслийг          биелүүлдэг гэж эртнээс шүтэж ирсэн.

 

Залуу хийд

Хийдийн аманд орших Эрдэнэхамбын хийд нь 1992 онд сэргээгдэж шашин номын үйл ажиллагаа явуулдаг төдийгүй жуулчдын сонирхолыг татдаг газрын нэг юм.

 

 

 

Өвгөн хийд

Хөгнө хаан уулын өвөрт Цэцэрлэгийн амны баруун дээд эхэнд сүм хийдийн балгасны үлдэгдэл хана хэрэм байдаг. 1670-аад оны үед Халх, Ойрдын дайнд Галдан бошигтын дайны үед сүйтгэснээс өдгөө зөвхөн туурь үлджээ.

 

 

Хүн чулуу

Рашаант сумын төвөөс баруун урагш 16 км-т Ар булан гэдэг газар оршино. Түрэгийн үеийн толгойгүй хүн чулуун хөшөө. Зүүн гараа гуян дээрээ тавьж суусан байдаг. Цээжний тойрог 1.75 м, бэлхүүсний тойрог 1.45 м, чулууны хажууд 55см х 45 см жижиг чулууг толгой нь гэж таамагладаг ажээ.

 

 

 

Мандухайн хөшөө

Сумын төвөөс баруун тийш 20 км орчимд, Таван цохио ууланд байдаг. 1987 онд “Мандухай Цэцэн хатан” киноны зураг авалтын үеэр босгосон хөшөө. Энэхүү хөшөөнд: “Ухаант цэцэн Мандухай сайн хатнаар онцлон, үсээ эвхэж улсын эзэн Даян хааныг өсгөж, улс гэрийг төвшитгөн эмхэтгэж, олноор гар газар – хөл хөсөр жаргуулвай” хэмээн сийлжээ.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх