
- ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны эхний улиралын үндсэн үзүүлэлтийг ЗДТГ- ын өргөтгөсөн хуралдаанаар оруулж хэлэлцэх, хэлэлцүүлэг 2019 оны 4-р сарын 16 ны 10 цагт иргэний танхимд болов. Тус хэлэлцүүлэгт Сумын ИТХ- ын алба, байгууллагын дарга эрхлэгч, төрийн албан хаагчид нийт 39 хүн оролцов.
- Хүн амыг ЭМ-ийн даатгалд хамруулан элэгний В.С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хувийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах
- Иргэдийг ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэг эмчилгээнд хамруулах / шүдийг эрүүлжүүлэх /
- Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулан “ Хуванцар савны хэрэглээнээс татгалзах”, “ Элэгний вирус илрүүлэх “ ажлуудыг аян хэлбэрээр зохион байгуулах
- Цэцэрлэгийн хүүхдүүдэд цагаан хорхойн шинжилгээ хийж, вакцинд бүрэн хамруулах ажилд хяналт тавих
Рашаант сумын иргэдийн эрүүл амьдралын хэв шинжинд үнэлэх хуудсаар үнэлгээ хийсэнд дүгнэлт хийж, ундны усны эрүүл ахуй “ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗЪЯ “ сэдэвт хэлэлцүүлэгийг Сумын ИТХ , ЭМТ-тэй хамтран иргэний танхимд ААН, албан байгууллага, Эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, Ахмадын хороо Багийн иргэдийн төлөөллийг оролцуулан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 2019 оны 04.24 ны 15 цагт хийв
Хэлэлцүүлэгээс гарсан шийдвэр
Худалдаа үйлчилгээ явуулж байгаа ААН , иргэд бизнесийн зориулалтаар хортой хуванцар сав. шанага, худалдаалахгүй байх
- 2019 оны 5- сарын 01 ээс эхлэн бүх төр төсвийн байгууллага, ААН- үүд иргэд хуванцар савнаас бүрэн татгалзах
- Суманд ажиллаж байгаа худалдааны нэгжүүд эрүүл ахуйд ээлтэй эко сав нийлүүлэх ажлыг зохион байгуулах
- Иргэдийн эрүүл амьдрах зөв дадал хэвшлийг эзэмшүүлэх сургалт сурталчилгааг шат дараалан зохион байгуулж байх
- Хэлэлцүүлэгээс гарсан санал дүгнэлтийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулах
ТӨР, ОНБ, ХУВИЙН ХЭШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан иргэдэд эрүүл амьдрах, зөв дадал хэвшил эззмшүүлэх зорилгоор Хуванцар савнаас татгалзъя сэдвээр өдөрлөг зохион байгуулав.
ЭМТ-ийн хамт олон зорилтот бүлгийн болон өндөр настан 20 өрхөд 20 ширхэг төмөр шанага , Ирээдүй цэцэрлэгийн хамт олон 10 өрхөд шанага, даавуун тор, ЗДТГ-ын хамт олон 10 өрхөд шанага,даавуун тор, Тогооч нарын холбоо 2 өрхөд шанага авч өгч бусдынхаа эрүүл мэндэд хувь нэмэр оруулан ААН ,албан байгууллагуудыг уриалсан.
Өдөрлөгийн үйл ажиллаганд оролцсон 62 иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж нийт өдөрлөгт оролцогчдод халуун чацарганаар үйлчилсэн.
2019 оны 04-р сарын 11 өдөр Бүх нийтийн эрх зүйн боловсрол дэд хөтөлбөрийн хөтөч нарын сургалтыг аймгийн хууль зүйн хэлтсийн эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ж. Оюунгэрэл зохион байгуулж явууллаа.
Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг болох, Тарны үйлчилгээний төвийг өндөр хүчдлийн 10- 04 ын шугамд холбох, байнгын тог цахилгаантай байлгах асуудал шийдэгдлээ. Уг ажиллагааны нээлтэнд Аймгийн Засаг дарга З. Батзориг, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б. Бат-Эрдэнэ, төлөөлөгч Б.Бат-Амгалан нар ирж оролцов. Мөн тарны үйлчилгээний төвийн урд талбайг тохижуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (2)
Зурагнуудаа яаж оруулаад бнаа. Болж өгвөл фокус сайтай зураг оруулж байвал зүгээрдээ олон хүн үзэж байгаа шүү
Сэтгэгдэл үлдээх
Хайлт
Видео
Мэдээ, мэдээлэл
-
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцлагатай ажилтны хурал боллоо.
-
Рашаант сумын өсвөрийн жудочид Алтан медаль 4, Мөнгөн медаль 1, Хүрэл медаль 5 хүртлээ.
-
Аймгийн аваргууд шагналаа гардан авлаа.
-
Рашаант сумын төсвийн орлогын гүйцэтгэлийн 2022 оны 12 дугаар сарын мэдээ
-
2022оны ОНХС-ийн 10.0 сая төгрөгөөс Соёлын төвд тоног төхөөрөмж худалдан авлаа.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2021-11-27-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 34 Өнөөдөр
- 66 Өчигдөр
- 175 Долоо хоногт
- 2289 Сүүлийн сард
- 156328 Нийт хандалт
free slots games http://onlinecasinouse.com/# online casino real money free slots games casino online