info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум

МЭНДЧИЛГЭЭ


Сайн байцгаана уу

Манай сумын цахим хуудсанд зочилж байгаа танд  сумынхаа нийт иргэдийн өмнөөс амар мэндийг тань айлтган мэндчилье.

  1982 онд олон улсын интеркосмос хөтөлбөрийн хүрээнд ЗХУ, Монголын  хамтарсан баг сансарт ниссэн түүхтэй. Монголын сансрын нисгэгч монгол, оросын баатар  Жүгдэрдэмидийн Гүррагчаа энэхүү багт орж сансарт нисэхийг тохиолдуулан  сансрын нисгэгчийн  төрсөн газарт шинэ САА байгуулж Сансар ТАА гэж нэрлэсэн түүхтэй. 1984 оны 10-р сард АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар засаг захиргааны нэгж сум байгуулж Рашаант сум гэж нэрлэсэн.

       Булган аймгийн Рашаант сум нь өдгөө 1100 өрх 3400 орчим  хүн амтай засаг захиргааны 4 нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд улсын аварга тариаланч Ц.Лхагважав, Болд, Иракийн дайны үйл ажиллагаанд баатарлаг гавьяа байгуулсан Г.Аззаяа, аймгийн сайн малчин П.Батбаатар, П.Батжаргал, Г.Батжаргал, М.Нямхүү, Б.Болдбаатар, Х.Эрдэнэбат, алдарт уяач С.Соёлпүрэв, Д.Жаргалсайхан, С.Баясгалан зэрэг алдартнууд тус сумаас төрөн гарчээ. Сум суманд   ХАА-н гол салбар болсон газар тариаланд 18 мянган эргэлтийн талбайд 17 ААН 200 гаруй тариаланч ажиллаж байна. МАА-н салбарт 180 мянган толгой малтай 540 гаруй өрхийн 1000 гаруй хүн ажиллаж амьдарч байна. Эко аялал жуулчлалыг сумандаа хөгжүүлж 10 гаруй жуулчны бааз, 23 малчин айл гэр бааз байгуулж ажиллан 100 мянга хол давсан гадаадын жуулчид дамжин өнгөрч байна. Сумын өнгө үзэмжийг сайжруулах, нэгдсэн халаалт дулаанд холбох, зам харгуй тавих, гудамж хороогоо гэрэлтүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна.

    Монголын хамгийн отгон сум болсон Рашаант суманд та бүхэн зочлоорой. Монголын төв цэг болсон Элсэн тасархай, Хөгнө хан уул, Тахилт нуур, Шилүүстэй гол гээд үлэмж төгөлдөр манай нутаг та бүхнийг тосон угтах болно.

СУМЫН ЗАСАГ ДАРГА                              Б.БАТ-ЭРДЭНЭ

 

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх