
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын үйл ажиллагаа 2019 оны 6-р сарын 01-ны 10-н цагаас соёлын төвд "Ирээдүй цэцэрлэг"-ийн багш, ажилчид, эцэг эхчүүдийн урлагийн тоглолтоор эхэллээ. Баярын үйл ажиллагааг Сумын ИТХ-ын дарга Д. Одонсамбуу, ЗДТГ-ын дарга Б. Гончиг нар нээн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль "Алдарт эх"-ийн I одонгоор 3 ээж, II одонгоор 18 ээжүүдийг шагнах ёслолын арга хэмжээ боллоо
Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулсаны дээр сурагчдын дунд Шагайн харваан тэмцээн явагдаж, Физикийн улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл авсан 3-н ангийн сурагчдын шагналыг гардууллаа. Халамжит хань, бяцхан үрсийн баяр баясал болсон сайхан ээжүүд, хүндэт бүсгүйчүүдээ халуун дотно хүлээн авч, ая дуугаа өргөн хүндэтгэл үзүүллээ.
Сэтгэгдэл (0)
Хайлт
Видео
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2021-11-27-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 78 Өнөөдөр
- 67 Өчигдөр
- 78 Долоо хоногт
- 1676 Сүүлийн сард
- 126610 Нийт хандалт
Сэтгэгдэл үлдээх