info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум

"ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ"


Image

"ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ"

Аймгийн Засаг даргын санаачлан зохион байгуулж байгаа "ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд газар дээрээс нь хүргэх чиглэлээр 2022 оны 09 сарын 15-17-н ыхооронд тус суманд ажиллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд Рашаант суманд амьдарч байгаа зорилтот бүлгийн 20 өрх айлтай аймгийн НБХ, ХХҮГ, ЭМГ, БШУГ, НДХ-ийн мэргэжилтнүүд уулзаж тулгамдаж байгаа асуудал, хүүхдүүдийн боловсролын асуудал, халамж үйлчилгээний талаар санал сэтгэгдэл солилцож ажлын байраар хангах, мэргэшсэн сургалт зөвөлгөөнд суулгах, өрхийн орлоготой болгох, амьжиргаа дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэг асуудлаар зөвөлгөөг өгч ажиллалаа. эрүүл мэндийн газраас халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийг сумын эрүүл мэндийн төвд гурван өдрийн турш зохион байгууллаа.

Дотрын эмчийн үзлэгт-263

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт-115

Хэт авиан үзлэгт-212 хүн хамрагдаснаас хоол боловсруулах замын өвчлөл-115, зүрх судасны өвчлөл-41, шээс бэлгэсийн тогтолцооны өвчлөл-38, амьсгалын замын өвчлөл-15, дотоод шүүрлийн эмгэг-11, үе мөчний үрэвсэл-8 илэрсэн. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт яаралтай шилжүүлэх шаардлагатай элэгний үүсгэвэртэй-4, дэлүүний үүсгэвэртэй-1, Эмэгтэйчүүдийн ховор тохиолдох эмгэг-1, хавдрын сэжигтэй тохиолдол-2, яаралтай мэс заслын заалттай-2 тохиолдлыг илрүүлж, онош тодруулах, эмчилгээнд хамрагдах илгээх бичиг өгч ажиласан байна.

Сэтгэгдэл (0)

Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх