info@rashaant.bu.gov.mn      (+976) 7034-0000 Нэвтрэх
Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000 Булган аймгийн Рашаант сум 70340000

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ


Image

DOC Татаж авах

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын

нэгдүгээр хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг (цаашид “хувийн хэрэг” гэх) нь төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдсон бүртгэл, судалгаа, мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг мөн.

1.2.Хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн байдал, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнтэй холбогдсон мэдээллийг агуулсан судалгаа, лавлагааны үндсэн баримт бичиг байна.

1.3.Хувийн хэрэгт бүрдүүлсэн мэдээлэл нь төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, шатлан дэвшүүлэх, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар эрх бүхий этгээд шийдвэр гаргахад тулгуурлах үндэслэл, эх сурвалж болно.

1.4.Хувийн хэргийг энэхүү журмын дагуу хөтөлнө.

1.5.Төрийн албанд анх шинээр орсон өдрөөс хувийн хэргийг хөтлөх бөгөөд төрийн албан хаагч бүрт зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.

1.6.Төрийн албан хаагчийг өөр байгууллагад шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад түүний хувийн хэргийг тухайн байгууллагад нь шилжүүлж өгнө. Энэ заалт төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа албан хаагчид үл хамаарна.

1.7.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх асуудлыг байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж (албан тушаалтан) хариуцна.

1.8.Хувийн хэрэгт байгаа төрийн албан хаагчийн мэдээллийг улс төр, шашны үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар ашиглах, хэрэглэхийг хориглоно.

Хоёр. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг

2.1.Хувийн хэргийг хөтлөх (бүрдүүлэх, бүрдлийг хянах, баяжуулах, хадгалах, шилжүүлэх, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах) нь хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж (албан тушаалтан)-ийн үндсэн үүрэг мөн.

2.2.Хувийн хэрэг нь дараах үндсэн баримт бичгээс бүрдэнэ:

2.2.1.Албан тушаалын тодорхойлолт

2.2.1.1.Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт (цаашид “албан тушаалын тодорхойлолт” гэх)-ыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан нийтлэг журамд нийцүүлэн боловсруулж, баталгаажуулсан байна.

2.2.1.2.Албан тушаалын тодорхойлолтод тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлага тусгагдсан байна.

2.2.2.Төрийн албан хаагчийн анкет

2.2.2.1.Төрийн албан хаагчийн анкет (цаашид “анкет” гэх) нь “А” болон “Б” хэсгээс бүрдэх бөгөөд анкетыг маягт (Маягт 1, Маягт 2)-ын дагуу “Анкет бичих санамж”-ийг ашиглаж бичнэ.

2.2.2.2.Анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ. Байгууллага, албан тушаалын нэрийг товчлохгүй, дэлгэрэнгүйгээр нь бичих бөгөөд анкетын эцэст түүнд орсон мэдээлэл үнэн зөв болохыг баталж, гарын үсгээ зурж, огноог бичсэн байна.

2.2.2.3.Анкет үнэн зөв бичигдсэн эсэхийг хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан тухайн төрийн албан хаагчийн иргэний үнэмлэх, намтар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ (үнэмлэх, сертификат)-тэй тулган шалгаж баталгаажуулна.

2.2.2.4.Анкет дахь мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүрд, албан хаагч нь ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд мэдэгдэж, хувийн хэрэгтээ нэмэлт, баяжилт хийлгэж байх үүрэгтэй.

2.2.2.5.Анкетанд тухайн байгууллагад ажилд орох үед авахуулсан цээж зураг (4Х6 хэмжээтэй, малгайгүй, эгц харсан) наана.

2.2.2.6.Анкетанд нэмэлт бичилт хийх боломжгүй тохиолдолд шинэчилж байна.

2.2.2.7.Анкетын “Ажилласан байдал” гэсэн хэсэгт албан хаагчийн албан тушаал өөрчлөгдсөн тохиолдол бүрд, хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан холбогдох тогтоол, шийдвэрийг үндэслэн тэмдэглэл хийж байна.

2.2.2.8.Анкетанд баяжилт хийхдээ холбогдох мэдээллийн эх сурвалж (тогтоол, шийдвэр болон албан хаагчийн өөрийн нь өгсөн мэдээлэл зэрэг)-ыг үндэслэнэ.

2.2.3.Хувь хүний намтар

2.2.3.1.Төрийн албан хаагч “Хувь хүний намтар бичих санамж”-тай урьдчилан танилцсаны үндсэн дээр уг санамжийн дагуу намтраа үнэн зөв бичих үүрэгтэй.

2.2.3.2.Намтрыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр зүүн гар талд үдэхэд зориулсан 3.5 см-ийн зай гаргаж бичнэ.

2.2.3.3.Намтрыг санамжийн дагуу өөрөөр нь үнэн зөв бичүүлсний дараа хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан анкеттай нь тулгаж шалгана.

2.2.4.Бүтээлийн жагсаалт

2.2.4.1.Бүтээлийн жагсаалтад тухайн төрийн албан хаагчийн туурвин нийтлүүлж, нийтийн хүртээл болгосон ном, зохиол, судалгаа шинжилгээний өгүүлэл, илтгэл, өөрөө санаачлан болон биечлэн оролцож боловсруулж батлуулсан бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн акт болон зохих журмын дагуу баталгаажсан шинэ бүтээл, оновчтой санал зэргийг оруулна.

2.2.4.2.Бүтээлийн жагсаалтыг “Анкетын маягт”-ын “А ХЭСЭГ” буюу маягт (Маягт 1)-ын “Бүтээлийн жагсаалт” хэсэгт бичнэ.

2.2.5.Ажил байдлын тодорхойлолт

2.2.5.1.Тухайн албан хаагчийг албан тушаалд томилох, дэвшүүлэх, шилжүүлэх, сэлгэх, шагнаж урамшуулах, албан тушаалаас чөлөөлөх, халах, төрийн албаны сонгон шалгаруулалтад орох тохиолдолд ажил байдлын тодорхойлолтыг гаргана.

2.2.5.2.Тодорхойлолтод тухайн төрийн албан хаагчийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, ажил хэрэгч шинж чанар зэрэг нь тухайн албан тушаалын шаардлагыг хэрхэн хангаж байгааг давуу ба сул талын тодорхой жишээ, баримттайгаар тусгасан байна.

2.2.5.3.Тодорхойлолтын төслийг төрийн албан хаагчийг шууд удирддаг албан тушаалтан бичиж, тухайн ажилтныг байлцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулна.

2.2.5.4.Төрийн албан хаагч тодорхойлолтод бичсэн зүйлтэй санал нийлээгүй тохиолдолд тайлбараа бичиж, тодорхойлолтод хавсарган хувийн хэрэгтээ хадгалуулж болно.

2.2.5.5.Тодорхойлолтыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр хоёр хуудсанд багтаан бичнэ.

2.2.6.Төрийн жинхэнэ албанд орсон тухай нотлох баримт бичиг

2.2.6.1.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны шалгалтад орж тэнцсэнг нотлох баримт бичиг.

2.2.6.2.“Төрийн албан хаагчийн тангараг”-ийн хуудас.

 

2.2.7.Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээний хуулбар

2.2.7.1.Боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын болон бусад сургалтын гэрчилгээ (үнэмлэх, сертификат)-ний хуулбарыг үндсэн эхээс нь хийж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

2.2.8.Хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад материал

2.2.8.1.Төрийн албан хаагчийн дараах баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргана:

а.иргэний үнэмлэхийн хуулбар;

б.хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

в.цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар (1990.06.03-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй);

г.магадлан   итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас;

д.хуульд заасан журмын дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийн талаарх Авлигатай тэмцэх газрын дүгнэлт;

е.хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ) бөглөсөн тухай баталгаа (маягт);

ж.ажил хүлээлцсэн акт;

з.тооцооны (тойрох) хуудас;

и.төрийн албанд орох, шилжих, дэвших, суралцах, нийгмийн баталгааг хангуулах, албанаас чөлөөлөгдөх болон халагдсан зэрэг асуудлаар төрийн албан хаагчаас гаргасан санал, өргөдөл, хүсэлт, тайлбар;

к.орон сууцны нөхцөлөө сайжруулахад төрөөс дэмжлэг авсан талаарх судалгаа.

2.2.9.Цээж зураг (4х6 см)

2.2.9.1.Төрийн албан хаагчийн анкетад нааснаас гадна 4Х6 хэмжээтэй 2 хувь цээж зургийг хувийн хэрэгт хадгална.

2.2.10.Албан тушаалын карт

2.2.10.1.Албан тушаалын тодорхойлолт бүхий албан тушаал бүрд албан тушаалын карт нээх бөгөөд уг картыг “Албан тушаалын картын маягт”-ын дагуу бичнэ.

2.2.11.Илтгэх хуудас.

2.2.11.1.Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу Засгийн газрын баталсан журмын дагуу үнэлсэн тухай илтгэх хуудас.

Гурав. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх

3.1.Хувийн хэрэг хөтлөх, үндсэн баримт бичгийг бүрдүүлэх, баяжуулах, хадгалахад хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж (албан тушаалтан) дараах үүргийг хүлээнэ:

3.1.1.хувийн хэргийг анх бүрдүүлэхдээ үндсэн баримт бичгийг энэхүү журмын хоёр дахь хэсгийн хоёрт заасан дарааллын дагуу цахим болон бичгийн хэлбэрээр бүрдүүлж, хавтас үүсгэн хадгалах;

3.1.2.хувийн хэрэгт бүрдүүлсэн үндсэн баримт бичгийг “Хувийн хэрэгт байгаа үндсэн баримт бичгийн жагсаалтын маягт” (маяг 3)-ын дагуу товъёоглох;

 3.1.3.төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдэл, баяжилтыг хянахдаа энэхүү журмын 3.1.2-д заасан “Хувийн хэрэгт байгаа үндсэн баримт бичгийн жагсаалт”-тай тулган нягтална. Төрийн албан хаагчийг шилжих, сэлгэх үед эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэн жагсаалтын дагуу бичгээр акт үйлдэн хувийн хэргийг тухайн байгууллагад хүлээлгэн өгөх;

3.1.4.төрийн албан хаагчаас өгсөн мэдээлэл, өргөдөл, хүсэлт, тайлбар болон түүний талаар бусад эх сурвалжаас өгсөн мэдээллээс шалгаж нотлогдсон мэдээллийг “Хувийн хэрэгт байгаа үндсэн баримт бичгийн жагсаалт”-д бичиж хадгалах.

3.1.5.төрийн албан хаагчийн албан тушаал өөрчлөгдсөн тохиолдол бүрд холбогдох тогтоол, шийдвэрийг үндэслэн тэмдэглэл хийж байх. Хувийн хэрэгт баяжилт хийсэн тухай бүрд холбогдох хэсэгт гарын үсэг зурж, огноог бичиж холбогдох баримт бичгийг хавсарган дугаарлаж, хувийн хэрэгт байгаа үндсэн баримт бичгийн жагсаалтад тэмдэглэх;

3.1.6.хувийн хэргийг байгууллага, нэгж, албан тушаалын ангилал, дараалалд оруулж, нууцын журмын дагуу хадгалах. Төрийн албанаас гарсан, цэрэгт татагдсан, сургуульд явсан албан хаагчийн хувийн хэргийг тусад нь архивын журмаар хадгалах;

3.1.7.хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан хувийн хэргээс ямар баримт материал, хэнд, хэзээ өгсөн, танилцуулсан талаар тэмдэглэл заавал хөтөлнө;

3.1.8. Хувийн хэрэгт хадгалсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах.

Дөрөв. Хувийн хэргийг шилжүүлэх, хувийн хэрэгтэй танилцах

4.1.Хувийн хэргийг шилжүүлэх, хувийн хэрэгтэй танилцахад хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга (нэгж байхгүй тохиолдолд байгууллагын дарга) доор дурдсан үүрэг хүлээнэ:

4.1.1.хувийн хэрэг болон түүний доторх шаардлагатай баримт бичгийг бусдад танилцуулах, баримт бичгээс хуулбар хийх зөвшөөрөл олгох;

4.1.2.Төрийн албан хаагч өөрийнхөө хувийн хэрэгтэй танилцах, тайлбар хийхийг хүсвэл түүнд анхны шаардлагаар танилцуулах

4.1.3. хувийн хэргийг өөр байгууллага, хүмүүст шилжүүлэх тохиолдолд комисс томилж, актаар хүлээлцүүлэх;

4.1.4.хувийн хэргээс хэрэгцээгүй гэж үзсэн баримт бичгийг устгах шаардлага гарвал холбогдох нэгж, архивын ажилтны саналыг авч акт үйлдэж гүйцэтгэх;

4.1.5.хувийн хэрэг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах ажлын явц байдалд хяналт тавих.

4.2.Хувийн хэрэгтэй танилцах явцад баримт бичгийг засварлах, нэмж бичих, хувийн хэргээс баримт бичиг авах, нэмж хийх, баримт бичиг зөвшөөрөлгүй хуулбарлаж авах, хувийн хэргийг бусдад дамжуулахыг хориглоно.

Тав. Хариуцлага

5.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ:

Сэтгэгдэл (50)

viagra samples from pfizer

canada pharmacy 24 hour drug store 247 overnight pharmacy canadian onlinepharmacy cheap viagra no prescription
canadian pharmacy express online pharmacy no prescription canada myskypharmacy
canadianpharmacy online pharmacy

staxyn vs viagra

online pharmacy canadian pharmacy cialis 20mg Healthy man healthy man complaints
cialis india pharmacy canadian pharmacy canadian pharmacies
onlinepharmacy canada pharmacy 24 hour drug store

viagra dapoxetine online purchase 259

cialis india pharmacy on line pharmacy healthy man viagra scam sex pills for women, canada
canada pharmacy 24 hour drug store canada pharmacy no script canadian pharmacy stock
on line pharmacy pharmacy rx one review

cheap viagra 100mg to buy in canada

canadian pharmacy generic cialis online pharmacy reviews healthy male online pharmacy
online pharmacy healthy male viagra online pharmacy canada
onlinepharmacy pharmacy on line

buy viagra online malaysia

sky pharmacy online drugstore canadian pharmacy healthy man complaints canadian pharmacy cialis 5 mg
canadian pharmacy cialis canadian pharmacies mail order canadian pharmacy 24h
onlinepharmacy canada pharmacy 24 hour drug store

generic viagra 100mg tablets

online pharmacy india

generic viagra 100mg next day

online pharmacy india

buy single viagra pills uk 369

online pharmacy 24 hr canadian pharcemy canadian pharmacy online cialis

generic viagra no prescription

click here menhealthyline.com

viagra delivery

northwest pharmacy canada

generic super viagra

sky pharmacy canada

viagra vs cialis vs levitra

healthy man

buy viagra montreal

cialis sky pharmacy

order synthetic viagra

sky pharmacy online drugstore review

levitra vs viagra vs cialis

myskypharmacy

free viagra without prescription

north american pharmacy

healthy man viagra sales

sky pharmacy canada mail order

buy viagra no prescription

healthy male

buy strong viagra uk 64

healthy man cialis

viagra tablets for sale

viagra online canadian pharmacy

viagra generique quebec

canadian pharmacy cialis buy amoxicillin without prescription uk

cost of viagra 100mg costco

order cipro online supreme suppliers

viagra plus

canadianpharmacy canadian pharm direct

buy viagra online legitimate pharmacy

supreme supplies in india

viagra india pharmacy

online pharmacy cheap drugs from canada

where to buy viagra over the counter

indian pharmacy no prescription

viagra without perscription

pharmacy on line canada meds no perscriptions

100mg viagra cost per pill

myskypharmacy

best over the counter viagra substitute

canadian pharmacy no prescription orlistat without prescription

comprare viagra online sicuro

canadian pharmacy cialis

generic viagra 44 cent a pill

on line pharmacy online pharmacy no prescription

how to buy viagra

rhine inc india tadalafil

cialis viagra combo pack

pharmacy on line

viagra with dapoxetine reviews

rhine inc india tadalafil

generic viagra online

canada pharmacy 24 hour drug store http://usilpharm.com

buy non prescription viagra online

canadian pharmacies

generic viagra american express

online pharmacy online pharmacy no prescription

Сэтгэгдэл үлдээх